ТАНХИМУУД ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОГТЛОО

#Гурван талт уулзалт

9/30/20261 мин унших

Энэ 9 дүгээр сарын 17-19-ны хооронд Улаанбаатар хотноо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон Улсын Худалдаа Дэмжих Хороо хамтран XIX дэх удаагийн Танхимуудын нэгдсэн чуулганаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл дэх гурван улсын эдийн засгийн байдал, эдийн засаг худалдааны харилцаан дахь цахим худалдааны үр нөлөө, шинжлэх ухаан хөдөө аж ахуй ба аж үйлдвэрийн салбарт хийх интеграц, аялал жуулчлал, гурван улсын эдийн засгийн харилцааны чиг хандлага, танхимуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцов.

Улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Танхим хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийг санаачлах, худалдаа бизнесийн харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр илүү анхаарал хандуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Гурван орны бизнесийн салбарын төлөөлөл нэг дор цуглаж, хил дамнасан цахим худалдаа, эдийн засгийн коридор, чөлөөт бүс, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хамтарсан төслүүд зэрэг чиглэлээр санал, боломжоо хэлэлцэж Нэгдсэн тунхаг гаргасан байна. Гурван өдөр нэг дор цуглаж, санаа оноогоо хуваалцах Танхимуудын нэгдсэн арга хэмжээнд ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Төлөөлөгч В.А.Кислов оролцов.

Холбоо барих мэдээлэл

Манай хаяг

Утас

mail@tpprf.mn

+976 9565 9902

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан

13333, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хэсэг, Энхтайвны өргөн чөлөө 91/1

Email