МҮХАҮТ-ын тухай
1960 оны 10-р сарын 25-ны хууль батлагдсанаар Монголын Үндэсний Худалдаа Аж
Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь Монголын анхны төрийн бус байгууллага болж үйл
ажиллагаагаа анх эхэлсэн. Өнөөдөр бүх 21 аймагт салбар танхимтай бөгөөд МҮХАҮТ нь
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 гэрчилгээ авсан Монголын анхны ТББ
юм. Үндэсний хувийн хэвшлийн дуу хоолой болж бизнесийн хамгаалах, худалдааг
дэмжих, Монголын аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлтэй холбох зорилготой ажиллаж
ирсэн.
ЭРХЭМ ЗОРИЛГО
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн
хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.
АЛСЫН ХАРАА
МҮХАҮТ нь бизнесийн амжилтын талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд
манлайлахад хөтөч нь болно.
ҮНЭТ ЗҮЙЛС
• Чадварлаг, эвсэг хамт олон
• Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
• Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
• Ёс зүйт үйл ажиллагаа
• Манлайлал
ҮНДСЭН СТАТИСТИК ТОО БАРИМТ
Нийт гишүүдийн тоо 6,800
Улаанбаатар хотын гишүүдийн тоо 3,200
Салбар танхимын гишүүд ийн тоо 3,586
Түнш улс орон 40 гаруй
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан түнш 91
МҮХАҮТ-ын УДИРДЛАГА
Ерөнхийлөгч Б. Лхагважав
Гишүүн байгууллагуудын хүсэл зоригийг нэгтгэн илэрхийлэх чиг үүрэг бүхий МҮХАҮТ-ын
эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг удирдана.
Гүйцэтгэх захирал Ц. Магнайбаатар
МҮХАҮТ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, стратегийн ач
холбогдолтой хөтөлбөр, олон улсын харилцааг хариуцна, мөн МҮХАҮТ-ын эрхэм
зорилгыг хэрэгжүүлэхэд бүх газар, хэлтсүүдийг татан оролцуулна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Саруул
Олон улсын харилцааны асуудлыг удирдан зохион байгуулж, 160 гаруй улс орон дахь
түнш худалдаа, аж үйлдвэрийн танхимуудтай холбоотой байж харилцан ойлголцлын
санамж бичиг байгуулах асуудалд хяналт тавина. МҮХАҮТ-ыг олон улсын форумд
төлөөлнө, худалдааны төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа болон хоёр талын бизнес
хамтын ажиллагааг дэмжин тусалж ажиллана.
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
1. Бизнес академи
2. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
3. Бодлого, стратегийн газар
4. Гишүүнчлэл, салбар танхимын асуудал хариуцсан газар
5. Захиргаа, хүний нөөцийн газар
6. Маркетинг, олон нийттэй харилцах газар
7. Эдийн засгийн судалгааны институт
8. Монголын олон улсын арбитр
9. Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газар
10. Санхүү бүртгэлийн газар
11. Төсөл хөтөлбөрийн газар
12. Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
МҮХАҮТ-ын ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Төлөөлөх ба бодлого тодорхойлох
Засгийн газарт бизнесийн нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж, хууль
боловсруулах ажилд оролцож улмаар улсын эдийн засгийн бодлого тодорхойлоход
хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэдэг.
Мэргэжил дээшлүүлэх
Бизнес академиар дамжуулан ААН-ийн удирдлагуудад дараах сургалт зохион байгуулдаг.
Үүнд: шийдвэр гаргах түвшингийн удирдлагын хөтөлбөр, экспортын менежмент,
байгууллагын засаглал, байгууллагын захиалгаар боловсруулсан хөтөлбөр.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих
Экспортын өсөлтийг дэмжих, дотоодын болон олон улсын үзэсгэлэн зохион байгуулах,
худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, монголын компаниудыг гадаадын
түншүүдтэй холбож өгөх зэрэг ажил хэрэгжүүлдэг.
Маргааш шийдвэрлэх
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/ нь нийт 114 мэргэшсэн
арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гаргасан шийдвэр нь
эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг.
ТОП-100 шалгаруулалт
МҮХАҮТ нь Монгол улсын Засгийн газартай хамтран жил бүр нийт татварын орлого,
борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, ашигт
үйл ажиллагаа зэрэг үзүүлэлтүүдээр эх орны “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулан
алдаршуулдаг уламжлалтай. Эдгээр “ТОП-100” компани нь улсын төсвийн нийт татварын
орлогын 28%-ийг бүрдүүлдсэн
Холбоо барих мэдээлэл
Манай хаяг
Утас
mail@tpprf.mn
+976 9565 9902
© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
13333, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хэсэг, Энхтайвны өргөн чөлөө 91/1