ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА

#Томилолт

9/25/20261 мин унших

В.А.Кислов “МАК” компанийн их бүтээн байгуулалт болох хоёр үйлдвэрийн үйл ажиллагаатай ийнхүү танилцаж, өндөр үнэлгээг Г.Цогтод өгөв. Тэрээр, Оросын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийн талаар Г.Цогттой санал солилцож, Төлөөлөгчийн газар хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Тэртээх 1993 онд эрдэс түүхий эдийн хайгуул, олборлолт, экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Монголын Алт” ХХК нь өдгөө геологи хайгуул, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, агаарын тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг 10 орчим чиглэлд бизнес явуулж байна.

Энэ сарын дундуур Монгол Улсад суугаа ОХУ-ын ХАҮТ-ын төлөөлөгчийн дарга В.А.Кислов Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж “МАК” компанийн хоёр үйлдвэртэй танилцсан юм. Бүтэн нэг өдрийн танилцуулах уулзалт, аялалыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “МАК” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт зохион байгуулж явсан юм.

Аялалыг эхний үйлдвэр нь Налайхаас холгүй орших “МАК Евро блок үйлдвэр” байв.Тус үйлдвэр нь ХБНГУ-ын Торwerk группын “Hess Ass Systems”-ийн тоног төхөөрөмжтэй, орчин үеийн компьютерийн хяналтын систем бүхий бүрэн автомат үйлдвэр бөгөөд Европ стандарт, арга туршилтын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж. Уг блокны давуу чанар нь ердийн бетоноос тав дахин хөнгөн, дуу чимээ маш сайн тусгаарлана, угсрахад хялбар, хүлцэл алдаагүй, галд тэсвэртэй, хорхой шавжид идэгдэхгүй, тоосгоноос тав дахин дулаан гэнэ. Үйлдвэр нь 2015 онд сууриа тавьсан, бүрэн автомат эко гэж тооцдог.

Хоёр дахь танилцах аялал нь 2017 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрладаг ”МАК Евро Цемент үйлдвэр” байлаа.Уг үйлдвэр нь Монголын анхны бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, дэлхийд тэргүүлэгч Европын компаниудын шилдэг технологи, тоног төхөөрөмжийг ашиглан хуурай аргаар цементийг үйлдвэрлэдэг аж. Энэхүү цементийн үйлдвэр нь түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэж, бүхий л үе шатанд чанарын хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг юм байна. Мөн түүнчлэн робот лаборатори, автоматжуулсан шинжилгээний системээр бүтээгдэхүүний найрлага, бат бэх болон үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан хянаснаар тогтвортой найдвартай чанарыг бүрдүүлдэг юм гэж Г.Цогт ярьж байв.

Холбоо барих мэдээлэл

Манай хаяг

Утас

mail@tpprf.mn

+976 9565 9902

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан

13333, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хэсэг, Энхтайвны өргөн чөлөө 91/1

Email