БҮСИЙН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛОВ
#Чуулга, уулзалт
9/30/20261 мин унших


Монгол Улс, ОХУ-ын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт энэ оны 9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.Харин анхных нь өнгөрсөн жил Эрхүү хотноо явагдсан билээ.
Чуулга уулзалтанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.Оверчук, Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд В.Е.Ильичев, Тээврийн орлогч сайд бөгөөд Төрийн бичгийн дарга Д.С.Зверев нар хүрэлцэн иржээ.


Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны Анхдугаар хуралдаан боллоо.


Хуралдаанд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.Слепнев тэргүүтэй албаны хүмүүс, Монголын талаас Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, харъяа газар агентлагууд болон Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим оролцов.
Уг чуулганд ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт төлөөлөгч В.А Кислов хувийн хэвшлийнхний дунд явагдсан уулзалтанд мэндчилгээ дэвшүүлэв.


Холбоо барих мэдээлэл
Манай хаяг
Утас
mail@tpprf.mn
+976 9565 9902
© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
13333, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хэсэг, Энхтайвны өргөн чөлөө 91/1